Хүргэлтийн нөхцөл
Улаанбаатар болон орон нутгийн хүргэлтийн хугацаа, төлбөр, бүсчлэл.
Улаанбаатар хот
- Хугацаа: захиалга баталгаажсанаас хойш 24–48 цаг.
- Төлбөр: 5,000₮. 100,000₮-с дээш захиалгад үнэгүй.
- Шуурхай хүргэлт: ажлын өдөр 14:00-с өмнө захиалбал ижил өдөртөө, нэмэлт 10,000₮.
- Салбараас очиж авах: үнэ төлбөргүй, Даваа–Ням 09:00–20:00.
Орон нутаг
Аймгийн төв рүү унаа тээврийн байгууллагаар илгээнэ. Хугацаа 2–5 хоног, тээврийн төлбөрийг хүлээн авагч тал төлнө.
Захиалга илгээгдсэний дараа тээврийн байгууллагын нэр, ачааны дугаарыг утсаар мэдэгдэнэ.
Хүргэлтийн өмнө анхаарах
- Жолооч хүргэхийн өмнө 10–20 минутын зайтай утсаар холбогдоно.
- Хоёр удаа холбогдож чадаагүй тохиолдолд хүргэлт дараагийн өдөрт шилжинэ.
- Хүлээн авагч өөр хүн байх бол захиалга өгөхдөө нэмэлт зааварт бичнэ үү.
Түгээмэл асуултууд
Ням гарагт хүргэдэг үү?
Тийм, Даваагаас Ням гараг хүртэл өдөр бүр 09:00–20:00 цагийн хооронд хүргэнэ.
Хүргэлтийн цагаа сонгож болох уу?
Захиалга өгөхдөө нэмэлт зааварт хүссэн цагаа бичвэл боломжийн хэрээр тохируулна. Тодорхой цагийн баталгаа өгөх боломжгүй.
Асуулт үлдсэн үү?
8685-7817 · Даваа–Ням, 09:00–20:00

